Оросын цэргүүд 2017 оны гуравдугаар сард Ливанаас Сири явж байсан 31 настай дөрвөн хүүхдийн эцэг энгийн барилгачин залууг барьж хорин эрүүдэн шүүжээ. Түүнийг тусламж эрэн орилж байхад цэргүүд орос хэлээр доромжилж, инээлдэж байжээ. Мөн интернетэд цацагдсан видеоны цаана “Би бол Оросын тусгай хүчин” гэж хэлэх нь ч сонсогдож байгаа юм. Энэ асуудлыг хохирогчийн дүү дэлхий нийтэд мэдэгдэж шударга ёсыг хүсэж байна.
Тэрбээр “Би өөртөө санаа зовохгүй байна. Миний амьдрал үнэ цэнэтэй ч тэдэнд хариуцлага хүлээлгэхийг хүсэж байна” хэмээн CNN-д өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Хөлсний цэргүүдийн үйлдэж буй харгислал нэмэгдэж байна гэж хүний эрхийн байгууллагууд үзэж байна.
Э.Мягмарнаран
Бичлэгийг энд дарж үзнэ үү.