Доналд Трамп: Иранаас нөхөн төлбөр шаардана

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 39 секунд

Ираны буруугаас болж үүдсэн зэвсэгт сөргөлдөөний үеэр амиа алдсан хүмүүсийн ар гэрт өгөх нөхөн төлбөрийн асуудлыг Иран улстай хийх хэлэлцээний үеэр авч хэлэлцэнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгджээ.

Тэрбээр ийм мэдэгдэл хийх болсон нь Иран улсын зүгээс тавьсан шаардлагатай холбоотой юм. Ираны тал АНУ цэргийн түрэмгийлэл үйлдснийхээ төлөө нөхөн төлбөр төлөх нь өнөөгийн сөргөлдөөнийг зохицуулах урьдач нөхцөл болно гэж мэдэгдсэн. Доналд Трамп "Харин би Иранаас нөхөн төлбөр шаардаж байна" хэмээн мэдэгдээд зөвхөн өнөөгийн сөргөлдөөний хохирол төдийгүй сүүлийн хорь гаруй жил Америкийн объектууд руу Иран халдсан, сүүлийн 50 жил Ираны эсэргүүцэгчдийг эрх баригчид хөнөөснийхөө төлөө нөхөн төлбөр төлөх ёстой гэж онцолжээ.

Энд дуулгахад, АНУ, Иран зургаадугаар сард санамж бичиг байгуулж, гал зогсоож байсан ч тун удалгүй нэгнээ гал зогсоох горим зөрчсөн гэж буруутган, сөргөлдөөн дахин эхэлсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хэлэлцээ хийхэд ойрхон байна гэж удаа дараа мэдэгдсэн ч өнөө хэр нь ахиц дэвшил гараагүй байна. Ираны тал АНУ-ыг боомтын бүслэлтээ зогсоож, газрын тосны салбарт тавьсан хоригоо цуцлахыг шаардаж байгаа юм.

Эх сурвалж: Truth Social, Axios, BBC

WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ
 
З.Мэндсайхан: Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орно
З.Мэндсайхан: Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!