Ойн түймрийн улмаас нутгийн уугуул иргэдийн 30 гаруй орон сууц болон сургууль, захиргааны барилгууд шатжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 32 секунд

Канадын Онтарио мужийн баруун хойд хэсэгт орших алслагдсан Намайгүүсисагагүн (Коллинс) хэмээх уугуул иргэдийн суурин ойн түймэрт өртөж, бараг тэр чигтээ үнсэн товрог болсон тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Хүчтэй салхины улмаас ойн түймэр суурин руу маш хурдтай тархсан тул иргэдэд урьдчилж анхааруулах боломж олдоогүй байна. Оршин суугчид хэдхэн минутын дотор багахан хэмжээний завьнуудад суун, нуураар дамжин амиа аварчээ.

Гамшгийн улмаас уугуул иргэдийн 30 гаруй орон сууц, хувийн байшингуудаас гадна суурингийн захиргааны байр, сургууль, соёлын төв болон дэд бүтцийн бусад барилгууд бүрэн шатаж үгүй болсон байна. Тус суурин нь авто замаар холбогдоогүй, зөвхөн агаар болон усан замаар очдог алслагдсан бүс тул гал түймэртэй тэмцэхэд хүндрэл үүссэн байна.

Азаар суурингийн бүх оршин суугчид эсэн мэнд гал түймрийн бүсээс гарч чадсан бөгөөд тэднийг Тандер Бэй (Thunder Bay) хотод нүүлгэн шилжүүлж, түр орогнох байр, хоол хүнсээр хангаад байгаа юм. Одоогийн байдлаар уугуул иргэдийн холбоо болон орон нутгийн байгууллагууд гамшигт өртөгсдөд тусламж үзүүлж, сууринг дахин сэргээн босгох асуудлаар Засгийн газартай хэлэлцэж эхэлжээ.

Үер, усны ослоос аюулгүй бүсэд 88 хүнийг гаргасны 35 нь хүүхэд байжээ
Үер, усны ослоос аюулгүй бүсэд 88 хүнийг гаргасны 35 нь хүүхэд байжээ
 
Хортой контент, хуурамч хаягний нөхцөл байдлыг үнэлэх, санал боловсруулах ажлын хэсэг байгууллаа
Хортой контент, хуурамч хаягний нөхцөл байдлыг үнэлэх, санал боловсруулах ажлын хэсэг байгууллаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!