Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цэргийн төв эмнэлгийн байрыг бүрэн чөлөөлж, 570 ор дэлгэжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Цэргийн төв эмнэлэг 570 ор дэлгэн 300 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллуулахаар хуваарь гарган мөрдөж ажиллаж байна.

Шинэ коронавирусийн халдварын үед онцгой нөхцөлийн үеийн бэлэн байдлыг шалгах зорилгоор ЭМЯ-ны холбогдох мэргэжилтнүүд Цэргийн төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус эмнэлэг халдвараас сэргийлэх хяналтыг сайжруулах чиглэлээр орох гарах бүх хаалган дээр хөтөч, харуул ажиллуулж, иргэд, үйлчлүүлэгчдэд амны хаалт зүүлгэх, гар ариутгах, биеийн халуун үзэх зэрэг хяналтыг тогтмолжуулаад байна.

Бүх тасаг, нэгжийн эрүүл мэндийн ажилтнуудад нэг удаагийн хамгаалах хэрэгсэл өмсөх, тайлах сургалт явуулсны зэрэгцээ коронавирусийн халдварын үед авах арга хэмжээ, оношилгоо, эмчилгээний заавар зөвлөмж өгөх сургалт явуулж, мэдлэг шалгах тест авч байгаа аж.

Тус эмнэлгийн удирдлагууд халдвартай өвчтөн ирсэн тохиолдолд зөөвөрлөх, тусгаарлах замын схем зургийг гаргаж, тоног төхөөрөмж, машин техникийг бэлтгэснээ танилцууллаа.

Эх сурвалж: ЭМЯ

Хүн ам, орон сууцны тооллогод хамрагдсан эсэхээ шалгах боломжтой боллоо
Хүн ам, орон сууцны тооллогод хамрагдсан эсэхээ шалгах боломжтой боллоо
 
ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг тусгай үүрэгт Элчин сайдаар томилно, тус сайдууд нь гадаадад ажиллаж амьдрахгүй. Мега төслүүд дээр ажиллана