Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрээн хотоос Ковид-19 халдварын хоёр тохиолдол бүртгэгдэж хөл хорио тогтоожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

Өчигдөр өдөр /2022.11.09/ Эрээн хотын дунд эрсдэлтэй байсан бүсээс коронавирусийн халдварын хоёр тохиолдол бүртгэгдэж хөл хорио тогтоосон байна. Улмаар тус хотын бүх иргэдийг гурван хоногийн хугацаанд нарийвчилсан шижилгээнд хамруулах шийдвэр гаргасныг Эрээн хотын шуурхай штабаас мэдээллээ. Тэгвэл уг шийдвэр гарсантай холбогдуулан дараах арга хэмжээг авахаар болжээ.

Тодруулбал,

  • Хотоос гарах иргэд 48 цагийн ПСР шинжилгээ хийлгэж нэвтрэх
  • Өндөр эрсдэлтэй бүсээс ирж буй иргэд долоо хоног нэгдсэн тусгаарлалтад байх
  • Дунд эрсдэлтэй бүсээс ирсэн иргэд долоо хоног гэрийн тусгаарлалтад байх
  • Бусад газраас ирсэн иргэд оршин суугаа газраа гурав хоногт хоёр удаагийн шинжилгээ хийлгэсний дараа гарах,
  • Хотын бусад олон нийтийн үйлчилгээний газруудыг Шуурхай штабын шийдвэр гартал түр хугацаагаар нээхгүй байх гэсэн байна.

Хилийн бүсэд хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Монгол дахь Карго компаниудын үйл ажиллагаа тасалдаж эхлээд байгаа юм. ААН, иргэдийн захиалсан бараа материал хуваарийн дагуу ирэх боломжгүй болжээ. Ачаа тээврийн компаниудын мэдээлж байгаагаар гаалийн хашаа руу ачаатай машин оруулахыг хориглосон бол мөн БНХАУ-ын Хэбэй, Таншан хотод тогтоосон дөрвөн хоногийн хөл хориог дахин сунгах эсэх асуудлыг өнөөдөр Хятадын онцгой байдлын коммисоос шийдвэрлэх юм байна.

СУРВАЛЖИЛГА: Нийслэлийн зарим хороодод эрт илрүүлгийн оочир дараалал олон сар дамнан хүлээгдэж байгаагаас бүртгэл ТҮР ЗОГСЖЭЭ
СУРВАЛЖИЛГА: Нийслэлийн зарим хороодод эрт илрүүлгийн оочир дараалал олон сар дамнан хүлээгдэж байгаагаас бүртгэл ТҮР ЗОГСЖЭЭ
 
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.