Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүн ам, орон сууцны тооллогод хамрагдсан эсэхээ шалгах боломжтой боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

2020 оны нэгдүгээр сард зохион байгуулагдсан "Хүн ам орон сууцны ээлжит тооллого"-д тоологдсон эсэхээ шалгах боломжтой боллоо. Иргэн та тоологдсон эсэхээ шалгахыг хүсвэл ЭНД дарж, мэдээлэл авч болно. 

Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу Улсын Их Хурлын 2017 оны 76 дугаар тогтоолоор 2020 оны 1 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнийн 00.00 цагаар тооллогын товыг тогтоожээ. Монгол Улсын нийт өрхийн 10 хувийг энгийн санамсаргүй түүврийн аргаар сонгож, 2020 оны 1-р сарын 9-ний өдрийн 9:00 цагаас 15-ны өдрийн 22:00 цагийн хооронд сонгогдсон айл, өрх бүрээр бэлтгэгдсэн тоологч очиж, үлдсэн өрх, хүн амын мэдээллийг засаг захиргааны анхан шатны нэгжид хөтлөгддөг “Хүн ам, өрхийн мэдээллийн сан” болон төрийн байгууллагуудын мэдээллийн сангуудыг уялдуулан тооллогыг зохион байгуулжээ. 

Тооллогын явц мэдээлэл боловсруулалтын шатад үргэлжилж байна.

Ховд аймгийн ЗДТГ менежментийн тогтолцооны гэрчилгээтэй болов
Ховд аймгийн ЗДТГ менежментийн тогтолцооны гэрчилгээтэй болов
 
Л.Мөнхбаясгалан: Сайд Л.Энх-Амгалангийн төсөл гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлалтгүй тогтоохоор заажээ. Ар хударгаар  батлуулахаар зэхэж байна