Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Уртнасан: Монголд КОВИД-19 вирусын шинэ хувилбар орж ирээгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 28 секунд

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Томуугийн үндэсний төвийн тархвар судлаач эмч Ч.Уртнасан цаг үеийн талаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн ТҮН-ийн тархвар судлаач эмч Ч.Уртнасан

"Хичээлийн шинэ жил эхлэх үеэр хүн амын нягтрал ихсэж амьсгалын замын халдвар нэмэгддэг. Тиймээс урьдчилан сэргийлэхийн тулд танд болон таны хүүхдэд томуу, томуу төст өвчин, халдварт өвчний шинж тэмдэг илэрвэл эмчлүүлж, эдгэртлээ гэртээ байж дархлаагаа дэмжих нь зүйтэй.

Хүүхдүүд зуны амралтын турш нойр болон хооллолтод нь өөрчлөлт орсон байдаг учир амралтыг нь зөв зохицуулж өгөх хэрэгтэй. Мөн цаг агаарын хэмд тохируулан хэт зузаан, нимгэн хувцаслаж хямралд оруулахгүй байхыг анхаарууллаа.. .

Сүүлийн 34 долоон хоногийн мэдээгээр амбулаторийн үзлэгийн гурав орчим хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна.

Томуу, томуу төст өвчлөлийг насны хувьд авч үзвэл 70-80 хувийг 15 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. SARS-CoV-2 буюу КОВИД-19 вирусийн илрэлт долоо хоногт дунджаар 6-10 тохиолдол бүртгэгдэж байна. Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад нэмэгдээгүй үзүүлэлттэй байна.

Иргэдийн дунд шинэ вирусийн халдвар гарсан гэсэн мэдээлэл бий. Хилийн тандалт хийн байнгын ажиллагаатай найман боомт дээр ажиллаж байгаа ажилчид, ойролцоох оршин суугчдаас насны бүлгээр нь ангилж вирусийн шинжилгээнд сорьц цуглуулдаг. Тухайн сорьцод шинэ төрлийн вирус илрээгүй. Мөн 21 аймаг 9 дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй болон томуугийн шинж тэмдэг илэрч буй хүүхдүүд, насанд хүрэгчдээс вирусийн тандалтад сорьц цуглуулдаг.

Сорьцод томуу, томуу төст өвчин, Ковид-19 вирусийг илрүүлэх шинжилгээ давхар хийдэг. Шинжилгээн дээр анхаарал татахуйц, идэвхжил нэмэгдсэн байдал одоогоор ажиглагдаагүй. КОВИД-19 вирусээр эерэг илэрсэн сорьцод хувилбарын тандалт хийдэг. Тандалтад өмнө нь бүртгэгдэж байснаас өөр дэд, шинэ хувилбарын мэдээлэл одоогоор орж ирээгүй байна.Тандалтыг тогтмол хийж байна " гэв.

Хүүхдийн урлан бүтээх төвийн төлбөргүй сургалт ирэх даваа гарагаас бүртгэнэ
Хүүхдийн урлан бүтээх төвийн төлбөргүй сургалт ирэх даваа гарагаас бүртгэнэ
 
ШУУРХАЙ: БНСУ-ын Ерөнхийлөгч цэргийн онц байдал зарлалаа
ШУУРХАЙ: БНСУ-ын Ерөнхийлөгч цэргийн онц байдал зарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.