ЭМЯ-наас коронавирусийн цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "Нэг сарын 28-ны байдлаар ХӨСҮТ-д14 сэжигтэй тохиолдолтой хүн ирсэн. Шинжилгээ авч хариу нь сөрөг гарсан тул эмнэлгээс зөвлөмж өгөөд гаргасан. Харин өчигдөр
сэжигтэй тохиолдлын улмаас ХӨСҮТ-д 4 иргэн ирж шинжилгээ өгсөн. Энэ дөрвөн иргэний шинжилгээний хариу 24 цагийн дараа гарна. Одоогоор тусгаарласан байгаа.
ДЭМБ нэмэлтээр шинэ оношлуур өгөхөөр болсон нь таатай байна. Оношлуурын захиалгын захиагаа явуулсан, удахгүй нийлүүлэгдэх байх.
Бид бусад оронтой туршлага хуваалцаж байгаа тул оношилгоо амжилттай явагдаж байна. Энэ өвчний дамжих зам нь агаар дуслын замаар тул шинэ зүйл зохиож ярихгүй байхад анхаарах хэрэгтэй" гэв.