Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Увс аймгийн нутагт дахин газар хөдөлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 47 секунд

Увс аймгийн нутаг дэвсгэрт өчигдөр 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Тодруулбал, Тус аймгийн Цагаанхайрхан сумын төвөөс зүүн урд зүгт 16 км-т орших Ховд багийн “Таван бэлчир” гэдэг газарт өчигдөр 09:15 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын газарт мэдээлжээ. Мэдээллийн дагуу Ховд багийн Засаг даргаас тодруулахад “Сумын төвийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй” тухай дуулгасан байна.

Энэ сарын 26-ны өдөр мөн тус аймгийн Завхан сумын ойролцоох Хар толгой гэдэг газар 4.0 магнитудын хүчтэй газар хөдөлсөн нь иргэдэд мэдрэгдсэн гэж мэдээлж байв.

Эх сурвалж: ОБЕГ

Төрийн түшээдийн айдас эрсдэл болон хувирна
Төрийн түшээдийн айдас эрсдэл болон хувирна
 
“ХЕРО“ Б.Баатар: Л.Оюун-Эрдэнэ гэр бүлийн хамт эх орондоо амьдарч байгаа. Лондонд үл хөдлөхтэй мэтээр гүтгэж буй асуудлаар гомдол гаргана