Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн түшээдийн айдас эрсдэл болон хувирна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 12 секунд

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ. Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханы өгсөн хүсэлтийг УИХ хүлээж авч, Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлбэл нийгмийн нийт массаас гадна нэр бүхий улстөрчид баярлах нь гарцаагүй. Учир нь, улстөрчдийг улам бүр үзэн ядаж, шударга ёсыг хүсэмжлэх болсон нийгмийн нийт массад Н.Номтойбаяр гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, шалгуулах нь таалагдана. Үүнээс гадна түүний улс төрийн мөнхийн хийгээд зуурдын өрсөлдөгч нар дотроо битүүхэн баярлаж суугаа нь гарцаагүй.

УИХ-ын ээлжит сонгууль бүрийн өмнө нэр дэвшихээр горилж буй нөхдүүдэд хууль хүчний байгууллагынхан элдэв хэрэг үүсгэж, шалгаж, хорих замаар улс төрөөс холдуулж, тойргийг нь булаадаг тогтолцоо бий болоод удаж байгаа. Энэхүү бохир тогтолцооны золиос болсон хүмүүс ч цөөнгүй бий. Гэхдээ УИХ-ын гишүүнээс ийм замаар тойргийг нь булаах оролдлого анх удаагаа болж байна.

УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх замаар улс төрөөс шахаж, ирэх сонгуулийн тойргийг нь булаах гэсэн оролдлого өнөөдөр улс төрд өрнөж байгаа талаар хүн бүр таамаглан ярьж байна. Энэ талаараа ч УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Нэг дүү нь Дорнодод нэр дэвших гэж байгаа, тэр хүүхэд нь Өвөрхангайд нэр дэвших гэж байгаа ч гэл үү. Уржигдрын мэдээлэлтэй холбоотойгоор ноцтой үйлдлүүд гарсан. Би дөрвөн өргөдөл цагдаад өгч байгаа. Полиграф тестийг илт мушгиж гуйвуулсан. Талийгаачийн унасан газраар явж байсан уу, цохисон уу гэдэг хардалт байгаад байна шүү дээ. Энэ бүх асуултыг надаас асуухад миний хариулт 80-90 хувийн үнэн гэж гарсан. Шүүх шинжилгээний дүгнэлтэд байгаа тархины цус харвалт гэсэн дүгнэлтийг яагаад мушгин гуйвуулаад байгаа юм” хэмээн хэлсэн удаатай.

Хэрэв Н.Номтойбаяр гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлбэл өөр хэн нэгнийг ийм маягаар тойргийн төлөөх өрсөлдөөнөөс шахаж болох сэдэл, жишиг тогтох эрсдэлтэй. Учир нь, ирэх 2020 оны УИХ-ын сонгууль болоход чилийсэн таван сарын хугацаа байна. Нөгөөтэйгүүр, “Төрийн эрх барих дээд байгууллагад ард түмний нэрийн өмнөөс сонгогдсон УИХ-ын гишүүний ард олон мянган сонгогч, иргэн бий, төрийн түшээ, түүний бүрэн эрхэд улс төрийн зорилгоор халдах вий” хэмээн түдгэлзүүлэх саналаас бултаж ирсэн үе үеийн түшээдийн айдас эрсдэл болон хувирч, дараагийн аюул хаалга тогшиход ойрхон болно.

Хятад дахь коронавирусийн тархалт SARS-ийг давж гарсан бөгөөд Дэлхийн эдийн засагт  хүндрэл учруулж магадгүй боллоо
Хятад дахь коронавирусийн тархалт SARS-ийг давж гарсан бөгөөд Дэлхийн эдийн засагт хүндрэл учруулж магадгүй боллоо
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.