Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятад дахь коронавирусийн тархалт SARS-ийг давж гарсан бөгөөд Дэлхийн эдийн засагт хүндрэл учруулж магадгүй боллоо

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 34 секунд

  • Нэг сарын хугацаанд Хятадад коронавирусийн шинэ тохиолдлын тоо 5000-аас давсан ба Мягмар гаригийн сүүлийн мэдээллээс харахад  SARS вирусаас 6 сараар илүү хурдан тархалттай байна.
  • Оксфордын эдийн засгийн ахлах эдийн засагч Томми Ву хэлэхдээ " SARS-тай харьцуулвал одооны нөхцөл илүү дор байдалтай байна" гэжээ.
  • Бусад эдийн засагч нарын үзэж байгаагаар энэ удаагийн Коронавирусийн дэгдэлтийг 2003 оны SARS-ээс илүү хурдан зогсоож чадлаа ч гэсэн эдийн засагт  нөлөөлөх  байдал нь дор хаяж 2003 онтой төстөй алдагдал хүлээх магадлалтай байна.

Хятадад коронавирусийн тохиолдлын тоо SARS-ийн өвчлөлөөс аль хэдийн давж гарсан бөгөөд Ухань хотод гарсан шинэ вирусын эдийн засагт нөлөөлөх байдал 2002-2003 оны SARS-ийн дэгдэлтийн үеэс илүү,  эсвэл наад зах нь тэр үетэй төстэй гэж эдийн засагчид үзэж байна.

Тухайн үеийн Хятад дахь SARS-ийн тохиолдлын тоо 5000-аас давахад 6 сар гаруй хугацаа зарцуулагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээлж байснаар  2002 оны 11-р сарын 1-ээс 2003 оны 7-р сарын 31-ний хооронд Хятадад 5,327 хүн SARS вирусаар өвчилсөн байв.

Харин энэ пүрэв гаригт буюу 2020 оны 1-сарын 30-нд коронавирусын шинэ өвчлөлийн тоо 7,000-ийг даван гарав. Энэхүү шинэ вирус нь 2019 оны 12-р сарын 31-нд Хятадын Ухань хотод анх удаа албан ёсоор бүртгэгджээ.

Коронавирус нь уушигны хатгалгааны нэг хэлбэр болон хувирдаг. 2003 оны SARS вирус 800 орчим хүний аминд хүрсэн. 2020 оны 1 сарын 30-ны байдлаар Хятадад гаргасан баримтаас харахад,  170 хүн амь насаа энэ вирусд алдаадбайна .

Эдийн засагч нарын үзэж байгаагаар, SARS дэгдсэн үеэтэй харьцуулахад энэ удаа санаа зовох шалтгаанууд байна. Учир нь өнөө үед тээвэр, эдийн засгийн  холбоо харилцаа  харьцангуй сайжирсан,  ихэссэн. SARS вирусын тархалтын уршгаар  БНХАУ-ын бодит ДНБ-ий өсөлт 2003 оны эхний улиралаас 2-р улиралд 2 хувиар буурсан. Эдийн засагчдын таамаглалаар,  2020 оны 1-р улиралд БНХАУ-ын ДНБ-ний бодит өсөлт  өмнөх улирлаас 6.0% буурч магадгүй болоод байна.

Дэлхийн эдийн засагт хамгийн хүндээр нөлөөлж болох салбар бол аялал жуулчлал юм. Хятадын дотоодын аялал жуулчлал хохирч байгаагаас гадна, олон улсын аялал жуулчлалын томоохон компаниуд, зочид буудал, агаарын тээврийн компаниуд хийгдсэн төлбөрийн буцаан олголтыг хийж эхлээд байна. Зарим Хятадын агаарын тээврийн компаниуд үйлчилгээгээ түр зогсоох болов.

Гэсэн хэдий ч, шинжээчид "коронавирус нь эдийн засагт түр зуурын цочирол үзүүлж магадгүй бөгөөд урт хугацааны нөлөөлөл үзүүлэхгүй болов уу"гэж үзэж байна.

Одоо байгаа эдийн засгийн удааширал, сэргэлтийн хир хэмжээ тодорхойгүй хэвээр байгаа ба коронавирусын тархалтаас хамааарна.

Эх Сурвалж: CNBC, CNN.

 

 

 

УИХ-ын чуулганаар 16 хуулийн төсөл хэлэлцэнэ
УИХ-ын чуулганаар 16 хуулийн төсөл хэлэлцэнэ
 
Д.Энхтүвшин: Алдагдалтай төсөв баталсан бол маргаашаас нь эхлээд л татварын байцаагч нар ААН-дэд хүү, торгууль тавих байсан
Д.Энхтүвшин: Алдагдалтай төсөв баталсан бол маргаашаас нь эхлээд л татварын байцаагч нар ААН-дэд хүү, торгууль тавих байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.