Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа БНХАУ-ын Уханьд сайн дурын эмчээр ажиллана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 4 секунд

Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Амарсанаа БНХАУ-ын Вухан хот руу сайн дурын эмчээр ажиллахаар болжээ. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудсандаа “Би 2020 оны хоёрдугаар сарын 2-нд шинэ коронавирусийн голомт (2019-nCoV) БНХАУ-ын Вухан хот руу сайн дурын эмчээр явахаар боллоо. Шинэ коронавирусийн голомтод хамтдаа баг болоод сайн дурын эмчээр ажиллах, залуу, эрүүл чийрэг эмч нар байвал яаралтай холбоо барина уу. Баг болоод хамтдаа явцгаая.Бид зөвхөн вирусийн тархалттай тэмцэх нь гал унтраах төдий ажиллагаа бөгөөд, тухайн вирусийн голомтыг устгахад, тангараг өргөсөн эмч хүний хувьд өөрийн мэдлэг, чадвараар бага ч гэсэн хувь нэмэр оруулж, Монгол эмч нар мэдлэг чадвартай, зоригтой, сэтгэлтэй гэдгийг харуулах болноо.Мөн БНХАУ нь манай улсын мөнхийн хөрш төдийгүй Олон улсын давцанд найдвартай түнш маань байсаар ирсэн билээ. Зовох цагт нөхрийн чанар танигддаг гэдэг. Монгол хүний тусч, нөхөрсөг, аюул тулгарахад нөхрөө хаядаггүй зан чанарыг илэрхийлж, 2019-nCoV вирусийн халдвар авсан хятад болон бусад улсын иргэдийг эмчилэхэд Олон улсын эмч, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах нь эмч хүний үүрэг гэж боддог. Хэрэв Вухан хотод сайн дурын эмчээр ажиллах явцдаа коронавирусын халдвар авбал тухайн бүс нутагтаа бүрэн төгс эмчлүүлж дуусаад ирэх болно.
Ямар ч байсан эх орондоо вирус чирч ирэхгүй гэдгээ андгайлъя. Мэдээж ийм цар тахлын үед БНХАУ хэрхэн ажиллаж байгааг харж ажиглахад сурах зүйл ч их байх биз ээ. ” гэжээ.
 

Ерөнхийлөгч Х.Баттулга Норвегийн парламентын ерөнхийлөгчтэй уулзав
Ерөнхийлөгч Х.Баттулга Норвегийн парламентын ерөнхийлөгчтэй уулзав
 
Хүний эрх, эрх чөлөө, авлигатай тэмцэх багц хуулиудын төслийн явцыг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа
Хүний эрх, эрх чөлөө, авлигатай тэмцэх багц хуулиудын төслийн явцыг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.