21 дүгээр сургуулийн захирал О.Оюунчимэг: Olimpic galleria гэх барилгыг барьсан барилгын компанийн эзний охин энэ хэрэгт холбогдсон. Тэнд зодоон цохион болдог

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Өсвөр насны охид нэгнээ зодож, дээрэлхсэн бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаж, улмаар хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн. Хэрэгт холбогдсон сурагчдын дунд НЕБ-ын 21 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч холбогдсон тухай тус сургуулийн захирал О.Оюунчимэг Enews.mn сайтад өгсөн мэдээлэлдээ дурджээ.

Тэрбээр “Энэ асуудал 2026 оны нэгдүгээр сарын 26-нд буюу сургуулийн өвлийн амралтаар Olimpic galleria гэх Шангрэллагийн замын эсрэг талд байрлах газар болсон. Сонсоод байхад тэрхүү бичлэгүүдээ байршуулдаг групп байдаг гэж байгаа юм. Тус хэрэгт холбогдсон манай сурагч А нь сургууль дээр хүүхэд зодож, цохиод дээрэлхсэн үйлдэл байхгүй. Olimpic galleria гэх барилгыг барьсан барилгын компанийн эзний охин мөн энэ хэрэгт холбогдсон. Тэр охин нь барилгын хамгаалагчид руу залгаад энэ хүүхдүүдийг оруул гэж хэлдэг. Тэнд зодоон цохион болдог асуудлууд байгаа” гэлээ.

Хөвсгөл нуурт живсэн машиныг татан гаргажээ
Хөвсгөл нуурт живсэн машиныг татан гаргажээ
 
Дауны хам шинжийг таниулах дэлхийн өдөр тохиож байна
Дауны хам шинжийг таниулах дэлхийн өдөр тохиож байна
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!