Д.Тэгшбаяр: Монгол Улс ардчиллын индексийн 6 үзүүлэлт тус бүр дээр 6-20 байраар УРАГШИЛСАН ч автократ дэглэм рүү шилжих магадлалтай орнуудын “СААРАЛ БҮС“-ээс ГАРААГҮЙ

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
1 минут 15 секунд

Дэлхийн улс орнуудын ардчиллын түвшинг нарийвчлан хэмжиж, ардчиллын индекс гаргадаг V-Dem буюу Varieties of Democracy төслөөс 2026 оны ардчиллын индексийн үзүүлэлтийг танилцуулаад байна. Эл индексийн либерал ардчилал хэсгээр манай улс 75 дугаар байрт жагссан ба энэ нь өнгөрсөн оноос зургаан байраар урагшилсан үзүүлэлт юм. Тэгвэл үзүүлэлтийн талаар судлаач Д.Тэгшбаяртай уулзаж, ярилцлаа

Түүний хувьд "Монгол Улс ардчиллын индексийн 6 үзүүлэлт тус бүр дээр 6-20 байраар УРАГШИЛСАН. Манай улс өнгөрсөн онд автократ дэглэм рүү шилжиж байгаа зургаан орны нэгд багтсан. Энэ жил онооны хувьд сайжирсан ч “СААРАЛ БҮС“-ээс ГАРААГҮЙ. Өөрөөр хэлбэл, манай улсад автократ дэглэм рүү шилжих магадлал манайд хэзээ ч бий болж болохоор байна.

Авлигын индексийн шалгуур үзүүлэлтүүд дунд ардчиллын индекс "жин дардаг". Тиймээс энэ оны ардчиллын индексийн урагшилсан үзүүлэлт 2027 оны авлигын индекст нөлөөлнө" гэлээ.

О.Мөнгөнбаатар өсвөрийн ангиллын улсын рекордыг шинэчлэн тогтоолоо
О.Мөнгөнбаатар өсвөрийн ангиллын улсын рекордыг шинэчлэн тогтоолоо
 
Түр далан босгож байна
Түр далан босгож байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!