Х.Булгантуяа УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өөрөө өгөхөөр ярилцжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

Өнгөрсөн 2025 оны аравдугаар сарын 17-нд Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах чуулганы хуралдааныг удирдсан УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн тухай ҮХЦ-ийн дүгнэлт гарч, улмаар яллагдагчаар татагдан шалгагдаж буй.

Түүнчлэн, өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд болсон МАН-ын Бага хурлын II хуралдааны үеэр тус намын дарга Н.Учралын зүгээс Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа нарын дөрвөн хүнийг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх саналаа танилцуулсан.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар, Х.Булгантуяа УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өөрөө өгөхөөр ярилцсан байна.

Дашрамд, УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг Эрүүгийн хуулийн 19 дүгээр бүлгийн 19.2 дугаар зүйлд заасанчлан "Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах" гэмт хэрэгт холбогдуулан шалгаж буй юм. Хэрэв шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд 12-20 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн заалттай юм.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн Хугархай эрүүний “шөл“ номын нээлт өнөөдөр 13 цагт болно
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн Хугархай эрүүний “шөл“ номын нээлт өнөөдөр 13 цагт болно
 
ШУУД: Хаврын чуулган нээлтээ хийж байна
ШУУД: Хаврын чуулган нээлтээ хийж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!