
Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтсээс тус дүүргийн 33 дугаар хороо, 11 дүгээр хорооны Хөлийн гол орчим үүссэн мөсний халианы хариу арга хэмжээг хэрэгжүүлж байна. Үүнд Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, 9, 11 дүгээр хорооны Засаг дарга нар хамтран түр далан босгон ажиллаж байгаа юм.