Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Албан өрөөндөө архидан согтуурсан дарга нарыг ажлаас нь халж, цагдаагийн байгууллагаас хэрэг үүсгэн шалгаж байна

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 58 секунд

Энэ сарын 18-ны өдөр Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын зарим албан тушаалтнууд ажлын байрандаа архидан согтуурч, зарим нь бие зассан тухай мэдээлэл цацагдсан билээ. Тэгвэл ажлын байрандаа архидан согтуурч, зүй бус үйлдэл гаргасан Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүч, шилжилт хөдөлгөөн зохицуулалтын газрын дарга А.Сэрээтэр, Хөдөлмөрийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Эрдэнэбулган нарыг ажлаас нь чөлөөлжээ.

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан энэ сарын 19-ний өдөр тушаал гаргаж, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан дарга нарыг ажлаас нь чөлөөлсөн байна. Мөн цагдаагийн байгууллага дээрх дарга нарт зөрчлийн хэрэг үүсгэж, шалгаж байгаа аж.

Ирэх өвөл дахин тог тасалж магадгүй гэв
Ирэх өвөл дахин тог тасалж магадгүй гэв
 
Ц.Идэрбат: Адуун соёлын өв, адуучдын эдийн засаг, нийгмийн асуудлыг цогцоор нь шийднэ
Ц.Идэрбат: Адуун соёлын өв, адуучдын эдийн засаг, нийгмийн асуудлыг цогцоор нь шийднэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.