“Хаан Шонхорууд“: Байрон Уэслигийн асуудалд нөхцөл байдлыг бодитоор тогтоохоор ажиллаж байна

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 3 секунд

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн "Хаан Шонхорууд" багийн импорт тоглогч Байрон Уэсли монгол эмэгтэйг хүчирхийлсэн байж болзошгүй гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд гарсан. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан "Хаан Шонхорууд" багийн удирдлагуудын зүгээс дараах тайлбарыг өглөө.

Багийн удирдлагын зүгээс уг асуудалд яаралтай анхаарал хандуулж, холбогдох талуудаас тодруулга авч, нөхцөл байдлыг бодитоор тогтоохоор ажиллаж байна. Одоогоор олон нийтэд тархсан мэдээлэл нь бүрэн баталгаажаагүй, нэг талын шинжтэй байгаа. Уг асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Эцсийн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагууд гаргана гэх мэдээллийг өглөө.

"Хаан Шонхорууд" багийн хувьд шигшээ шатны эхний цувралд "Би Си Эйч Найтс" багийг буулган авсан. Тэд хагас шигшээ шатанд "Хасын Хүлэгүүд" багтай учраа таараад байгаа.

Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
 
ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!