ТАНИЛЦ: Н.Учралыг УИХ-ын даргаар сонгохыг дэмжсэн АН-ын 19 гишүүн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 31 секунд

Өчигдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгээс "МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгтөл чуулганы хуралдаанд оролцохгүй" гэж мэдэгдсэн билээ. Тодруулбал, аль нэг намын дарга парламентыг удирдах нь зохимжгүй гэж үзэж буй.

Сануулахад, Н.Учрал МАН-ын даргаар 2025 оны 11-р сарын 15-нд сонгогдож, 11-р сарын 20-нд УИХ-ын чуулганы санал хураалтад оролцсон 97 гишүүний 82.5 хувийн саналаар УИХ-ын дарга болсон байдаг. Тэгвэл дэмжсэн гишүүдийн дунд АН-ын 19 гишүүн байсан нь анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл, УИХ дахь АН-ын 42 гишүүний бараг тал нь Н.Учралыг дэмжсэн гэсэн үг.

УИХ-ын Тамгын газрын нээлттэй мэдээллээс харвал, О.Алтангэрэл, О.Амгаланбаатар, Д.Батбаяр, Ж.Батсуурь, Ж.Баярмаа, Х.Болормаа, А.Ганбаатар, Д.Жаргалсайхан, Ц.Мөнхбат, Л.Мөнхбаясгалан, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Ц.Туваан, Б.Түвшин, Г.Хосбаяр, О.Цогтгэрэл, С.Цэнгүүн, Д.Энхтуяа, Р.Эрдэнэбүрэн нарын 19 гишүүн УИХ-ын даргаар Н.Учралыг сонгохыг дэмжиж байжээ.

Өөрөөр хэлбэл, дээрх 19 гишүүн тухайн үед юу бодож яваад Н.Учралыг дэмжсэн бэ гэдэг нь сонин. Харин одоо тэд өгсөн саналынхаа эсрэг шаардлагыг тавьж буй нь орон гаран хүмүүсийн дүрийг харуулж, парламентын үйл ажиллагааг "шантаажилж" буй үйлдэл юм.

ХХНББХ: Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны талаар Ж.Чинбүрэн сайдад тавьсан асуулгын хариуг сонсоно
ХХНББХ: Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны талаар Ж.Чинбүрэн сайдад тавьсан асуулгын хариуг сонсоно
 
ШУУД: УИХ-ын гишүүн О.Номинчимэг Тамхины хяналтын тухай хуулийн төслийн талаар мэдээлэл өгч байна
ШУУД: УИХ-ын гишүүн О.Номинчимэг Тамхины хяналтын тухай хуулийн төслийн талаар мэдээлэл өгч байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!