Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“San Antonio Spurs” плэй-офф шатанд өрсөлдөх эрхээ авлаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 3 секунд

NBA лигийн улирлын тоглолтууд өндөрлөх шатандаа явж байна. Өнгөрсөн улирлын аварга "Oklahoma City Thunder" плэй-офф шатанд өрсөлдөх эрхээ аваад байсан бол өнөөдөр "San Antonio Spurs" улирлын 52 дахь хожлоо авч хасагдах шатанд өрсөлдөх эрхээ баталгаажууллаа. Ингэснээр энэ улиралд плэй-офф шатанд өрсөлдөх хоёр баг албан ёсоор тодроод байна.

"Oklahoma City Thunder" баг сүүлийн 10 тоглолтод дараалан хожил байгуулсан. Тэд дараагийн тоглолтоо "Washington Wizards" багийн эсрэг хийнэ. "San Antonio Spurs" баг сүүлийн 10 тоглолтоос есөн хожил авсан. Тэдний дараагийн учраа "Indiana Pacers" байх болно.

Өрнөдийн хоёр баг хасагдах шатанд тоглох эрхээ авсан бол дорнод бүсээс хасагдах шатанд өрсөлдөх баг албан ёсоор тодроогүй байрлалын төлөөх өрсөлдөөнүүд үргэлжилж байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол, Вьетнам улсын сансрын нисгэгч нарыг хүлээн авч уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол, Вьетнам улсын сансрын нисгэгч нарыг хүлээн авч уулзлаа
 
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт 12 хэм дулаан, үүлшинэ
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт 12 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.