Пауэрлифтингийн дэлхийн аварга, МУГТ С.Мөнхзулын нэрэмжит Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлсэн. Тэмцээний хөвгүүдийн 74 кг-ын жинд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат, “Steel Gem” клубын тамирчин О.Мөнгөнбаатар суултын төрөлд 197.5 кг-ыг өргөснөөр өсвөрийн Монгол Улсын тус жингийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. О.Мөнгөнбаатар ирэх тавдугаар сард Польш улсад болох ДАШТ-д эх орноо төлөөлөн өрсөлдөх эрхээ аваад байгаа.
Түүнийг аав нь дасгалжуулсан ба Ц.Отгондалай нь классик пауэрлифтингийн дэлхийн гурван удаагийн аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд таван удаа түрүүлж, Монгол Улсын 11 удаагийн аварга тамирчин юм.
Мөн тэмцээний мастер-2 ангиллын 93 кг-ын жинд “Сүлдэр” фитнес клубын тамирчин Х.Баттөмөр суултын төрөлд 262.5 кг-ыг өргөснөөр мастер-2 ангиллын Монгол Улсын тус жингийн дээд амжилтыг шинэчиллээ. Х.Баттөмөр нь ДАШТ-ий хошой аварга, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медальтай ба УАШТ-дээ 13 түрүүлсэн тамирчин юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!