Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН-ын Удирдах зөвлөл маргааш 11 цагт хуралдана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

МАН-ын Удирдах зөвлөл маргааш 11 цагт хуралдахаар болжээ. Тодруулбал, хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нар өчигдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор өгсөн. Үүнтэй холбоотойгоор сайд нарыг чөлөөлж, томилох асуулыг маргааш чуулган дээр Ерөнхий сайд Г.Занданшатар танилцуулах бөгөөд түүнээс урьтаж МАН-ын УЗ ийнхүү хуралдахаар болсон байна. УЗ-өөс дараагийн сайд нарын нэрсийг тодорхой болгохоос гадна сүүлийн өдрүүдэд өрнөөд буй улс төрийн үйл явцыг авч хэлэлцэх болтой.

Дашрамд дурдахад, албан бус байдлаар Боловсролын сайдад Л.Энх-Амгалан, Эрчим хүчний сайдад Б.Найдалаа нарын нэр яригдаж буй. Харин ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа "Нэрс тодорхой болоогүй, Засгийн газарт хамтарч буй намуудтай зөвшилцөнө" гэсэн юм.

Монгол Улсын эдийн засагт УБТЗ-ын оруулж байгаа хувь нэмрийг  өсгөх талаар ярилцлаа
Монгол Улсын эдийн засагт УБТЗ-ын оруулж байгаа хувь нэмрийг  өсгөх талаар ярилцлаа
 
Хүний амь хөнөөсөн гэх СХД-ийн 4-р хорооны Засаг дарга Л.Д-г яллагдагчаар татаж, цагдан хорьжээ
Хүний амь хөнөөсөн гэх СХД-ийн 4-р хорооны Засаг дарга Л.Д-г яллагдагчаар татаж, цагдан хорьжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.