Аймгийн арслан М.Баасанжав Улс, аймгийн цолтнуудын барилдаанд анхны түрүүгээ хүртлээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 1 секунд

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын түүхт 80 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын гарди Пунцагийн Сүхбатын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан боллоо. Уг барилдаанд аймгийн арслан М.Баасанжав Улсын арслан Э.Батмагнайгаар долоо даван түрүүллээ. Түүний хувьд Улс, аймгийн цолтнуудын барилдаанд анх удаагаа түрүүлж байна.

Улсын арслан Э.Батмагнай давхар хамаад түрж хөөсөн ч аймгийн арслан М.Баасанжав зүүн талдаа дагуулж мушгиад түрүүлэв. Уг барилдаанд улсын заан Н.Жаргалбаяр, улсын харцага Б.Цэдэнсодном их шөвөгт шалгарлаа. Барилдааны түрүү бөх 10 сая, үзүүр бөх 5 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 2 сая, дунд шөвгийн бөхчүүд тус бүр 1 сая төгрөгийн бай шагнал хүртлээ.

Маргааш өглөө ЗГ ээлжит бусаар хуралдаж өргөдлөө өгсөн хоёр сайдыг чөлөөлөхөөс гадна дэд сайдуудын асуудлыг хэлэлцэнэ
Маргааш өглөө ЗГ ээлжит бусаар хуралдаж өргөдлөө өгсөн хоёр сайдыг чөлөөлөхөөс гадна дэд сайдуудын асуудлыг хэлэлцэнэ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!