УИХ-ын хаврын чуулганы эхний хуралдааны ирц бүрдсэнгүй. Тодруулбал, УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаан 10.00 цагт эхлэх ёстой байсан ч товлосон цагаасаа даруй нэг цаг орчмоор хоцорч эхэлсэн юм. Гэсэн хэдий ч 126 гишүүнээс ердөө 50 гаруй нь л чуулганд ирсэн тул ирц нь бүрдэхгүй байсаар сүүлдээ хуралдаанаа тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Угтаа бол өнөөдөр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нарыг чөлөөлж, шинэ сайд нараа томилох Ерөнхий сайдын танилцуулгыг сонсох учиртай ёстой байсан юм. Гэвч хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн УИХ-ын дарга Н.Учралыг ажлаа өгтөл чуулганд суухгүй хэмээн мэдэгдсэн АН-ынхан чуулганы танхим руу шагайсан ч үгүй.
Нөгөө талдаа МАН дангаараа ирцээ бүрдүүлэх боломжтой боловч 68 гишүүнээс нь ердөө 47 нь л чуулгандаа ирж ирцэндээ оров. Харин ирээгүй "статус"-д багтаж буй МАН-ын 21 гишүүн байна.
Тэгвэл олонхоороо ирцээ бүрдүүлэх боломжтой МАН-ынханаас өнөөдрийн чуулганд хэн нь ирж, хэн нь ирээгүй вэ гэдэг дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.

Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!