АМРАХ АГШИН: Амьдрал гэж аз жаргалтай дурсамжуудын хэлхээс...

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 56 секунд

Өнөөдөр дэлхийн Аз жаргалын өдөр юм байна. Өглөө ажилдаа ирэнгүүт "Аз жаргалыг юунаас мэдэрдэг вэ?" гэсэн асуулт авах даалгавартай гарлаа.

Арав гаруй хүнээс асуухад ихэнх нь гэр бүл, найз нөхөд, элэг бүтэн байх гэж хариулав. Нэг хүү "Би өөрөө аз жаргал" гэв. Амьдралд нэг их юм шаардлагагүй дээ гэдэг шиг аз жаргалыг мэдрэхэд нэг их зүйл шаардахгүй бололтой. Удаан уулзаагүй найзтайгаа уулзан суух тэр мөч, жижигхэн ч гэсэн шагнал аваад ээждээ очиж үзүүлэх сэн гэж яарах тэр мөч, анхны алхалтаа хийж буй хүүхдээ харах аав, ээжийн баяр баясалтай тэр үе, есдүгээр сарын 1-нд анх удаа хүүхдээ цэцэрлэгт оруулаад тарахыг нь хүлээх, сургуульд оруулахаар хичээлийн хэрэгслийг нь анх удаа цуглуулах тэр мөч, формоо өмсөөд ямар харагдах бол гэж хувцсыг нь сонгох тэр мөч, ажлаасаа тараад ядраад ороход "Ээж би цай чанасан. Цай хийгээд өгье" гэх үрийн халамж, өлсөөд ороход ээж минь хоолоо аягалах тэр агшин, магадгүй яг одоо дуртай ажлаа хийж үсэг холбоод суугаа энэ мөч хэзээ ч эргэж олдохгүй аж жаргалтай мөч байх.

Амьдрал гэж аз жаргалтай дурсамжуудын хэлхээс гэж ярьдаг даа. Үнэхээр л бид яаж давна даа гэж бодсон хатуу давааныхаа урд зогсоод сөрж зогсох тэр үеэ бараг санахгүй хэр нь тэр үед аавыгаа баярлуулж билээ, энэ үед ээжийгээ баярлуулсандаа, тэгэхэд охин минь баярлуулаад нулимсаа тэвчээгүй, ингэхэд тэр минь баярлуулсан мөчийг мартдаггүй гэж дандаа л аз жаргалтай үеэ боддог.

Харин энэ хар өдрийг хэзээ ч мартахгүй байх даа гэсэн хэцүү үеийг эргэн санах гээд ч чаддаггүй бүдгэрдэг юм шиг.

"Өнөөдөр дэлхийн Аз жаргалын өдөр юм байна. Та юунаас аз жаргалыг мэдэрдэг вэ" гэж асуухад л инээд алдан жаргалтай болоод байх шиг. Бидний аз жаргал яг дэргэд чинь ойрхон хором бүрд хүлээж байгаа гэдэгт огтхон бүү эргэлзээрэй.

Энэ өдөр та инээсэн жаргалтай хүн нь байгаарай. Дэлхийн аз жаргалын өдрийн мэндийг дэвшүүлье.

Хүлэгүүд, Шонхоруудын цувралын хоёр дахь тоглолт өнөөдөр болно
Хүлэгүүд, Шонхоруудын цувралын хоёр дахь тоглолт өнөөдөр болно
 
Наурызын баярын барилдаан бямба гарагт, чансаа өндөр дөрвөн бөхийн халз барилдаан ням гарагт болно
Наурызын баярын барилдаан бямба гарагт, чансаа өндөр дөрвөн бөхийн халз барилдаан ням гарагт болно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!