
Олон улсын эмч нарын өдрийг угтан Альфамедикал ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Батзаяа, Сод топаз ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Ганболд нарын зүгээс Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Мэс заслын тасгийн хамт олонд мэс заслын үеийн дүрсжүүлэлтийг шууд дамжуулах сет болон мөнгөн дэмжлэг үзүүлж, гардуулан өглөө.
Энэхүү дэмжлэг нь мэс заслын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, орчин үеийн техник, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд бодит хувь нэмэр оруулж буйгаараа онцлог юм.
ХӨСҮТ-ийн зүгээс эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулсан байгууллага, удирдлагуудад талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөлөө.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!