
Нэгүүн.мн сайттай холбоотой цаг үеийн асуудлаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд, Эрүүгийн цагдаагийн албаны дэд дарга, цагдаагийн хурандаа Г.Пүрэвдэлгэр "2026.02.13-ны өдөр иргэн Д-ээс Нэгүүн.мн сайтын сэтгүүлч У нь "Цахим орчинд миний хувийн, эмзэг мэдээллийг тараана гэж сүрдүүлэн 50 сая төгрөг авсан” гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад гаргасан.
Цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулахад, "Нэгүүн.мн сайтын сэтгүүлч У нь цахим орчинд хувийн, эмзэг мэдээллийг тараана гэж сүрдүүлэн иргэн Д-ээс 50 сая төгрөг авсан нь нотлох баримтаар тогтоогдсон" гэлээ.
Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Түүнээс гадна, энэ оны хоёрдугаар сарын 11, 14-ны өдөр нэгүүн.мн сайтаас өөр нэр бүхий цахим сайтын сэтгүүлч нэгүүн.мн-д байсан хувь хүний эмзэг мэдээлэл агуулсан бичлэгтэй яг адилхан бичлэгийг иргэн Д-д үзүүлж, 50 сая төгрөг өгөхийг шаардсан. Энэ процесс мөн адил мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон.
Мөн энэ оны хоёрдугаар сарын 27-ны өдөр иргэн Ж-ээс "Нэгүүн.мн сайтын нэр бүхий сэтгүүлч миний нэр хүндэд халдаж, хууль ёсны ашиг сонирхолд харшлах мэдээллийг удаа дараа нийтэлж, нийтлэхээр заналхийлж, бэлэн мөнгө өгөхийг шаардсан" гэх гомдол мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад, Нэгүүн.мн сайтын сэтгүүлч Б нь иргэн Ж-ийн талаарх хувийн мэдээллийг өөрийн сайтдаа нийтэлж, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол учруулж болохуйц баримт мэдээллийг олон нийтийн сүлжээнд түгээхээр сүрдүүлсний улмаас иргэн Ж нь 2026.03.04-ны өдөр арилжааны банкнаас бэлнээр 30 сая төгрөг авч, Нэгүүн.мн сайтын сэтгүүлч Б-д өгсөн болох нь тогтоогдсон. Иргэн Ж-ээс мөнгө авсны дараа буюу 2026.03.04-ны өдрөөс хойш сайттай нийтэлсэн байсан мэдээллүүд нь устгагдсан байсан. Энэ нь Эрүүгийн хуулийн 17.6 буюу бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэсэн гэмт хэргийн шинжийг агуулж байгаа буюу нотлогдож байна гэж үзэж байна. Иргэдээс удаа дараалан бусдын эд хөрөнгийг авсан хэрэгт холбогдуулан шалгаж, тухайн сайтын оффист шалгалт хийсэн. Одоогоор холбогдох шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. ЭЦА-ны мөрдөн шалгах ажиллагаа өрөөндөө бие засаж байгаа албан тушаалтантай холбоогүй болохыг хариуцлагатайгаар хэлье. Тухайн өдөр сэтгүүлч Цагдаагийн байгууллагад хандсанаар эрүүлжүүлэх болон холбоотой арга хэмжээг авсан. Мөн бидэнд ирсэн мэдээллээр тухайн албан хаагчийг ажлаас нь чөлөөлсөн байна" гэлээ.
Харин уг мэдээлэлд Нэгүүн.мн сайтын эрхлэгч Л.Баяржаргал дараах тайлбарыг өглөө.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!