Сагсан бөмбөгийн дээд лигийн хасаг шигшээ шатанд лигийн есөн удаагийн аварга "Хасын Хүлэгүүд", "Хаан Шонхорууд" багтай учраа таарсан. Хоёр багийн цувралын хоёр дахь тоглолт өнөөдөр болж Хүлэгүүд 87:74 харьцаатайгаар хожил байгууллаа. Ингэснээр аваргууд цувралыг 2-0 харьцаатайгаар тэргүүлж эхэллээ.
Хүлэгүүдээс талбайн том залуус сайн тоглолтоо үзүүлэв. А.Азбаяр 22 оноо, таван самбар МУГТ Б.Билгүүн 23 оноо авч багаа хожилд хөтөллөө. Харин Шонхоруудаас А.Батхуяг 21 оноо авчээ.
Цувралын эхний тоглолтод Хүлэгүүд 93:58 харьцаатайгаар хожил байгуулсан. Тус тоглолтод Хүлэгүүдээс Ч.Ихбаяр 23 оноо, таван самбар, гурван ашигтай дамжуулалт хийж бүх тоглогчдыг тэргүүлсэн. Мөн А.Азбаяр 14, Б.Барсболд 13, Ж.Мишинга 11, Э.Түшиг 10 оноо авсан. Шонхоруудаас Байрон Уэсли 14, А.Батхуяг 12 оноо авсан ч бусад тоглогчид 10-аас дээш оноо авалгүйгээр тоглолтыг дуусгасан.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!