Үе тэнгийнхнийгээ зодож, бичлэг хийдэг гэх Д.Саямааг яллагдагчаар татаж, Монгол Улсын хилээр гарахыг хориглолоо

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 30 секунд

Өсвөр насны охид нэгнээ зодож, дээрэлхсэн бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаж, улмаар хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн. Энэ явцад маш олон хохирогчийн бичлэг задарсан бөгөөд энэ бүх зодооны эзэд Д.Саямаа тэргүүтэй хэсэг бүлэг охид байсан байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Улмаар охидны нэг нь хандалтаа өсгөх зорилгоор сторидоо бичлэгээ нийтэлснээр уг хэргүүд ил болоод байгаа юм.

Тэгвэл Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос өсвөр насны яллагдагч Д.С-д Монгол Улсын хилээр гарахыг болон нэр бүхий хүмүүстэй уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцжээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос өсвөр насны яллагдагч Д.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагч Д.С-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэжээ.

Шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан прокурорын саналыг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлд заасан 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор яллагдагч Д.С-д Монгол Улсын хилээр гарахыг болон нэр бүхий хүмүүстэй уулзах аливаа хэлбэрээр харилцахыг хязгаарлах тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Сануулахад, Д.Саямаа нь Пакистан аав, Монгол ээжтэй аж.

Шуурхай удирдлагын нэгдсэн төв байгуулснаар аврагчдыг хамгийн ойр байршлаас хөдөлгөх боломж бүрдэнэ гэв
Шуурхай удирдлагын нэгдсэн төв байгуулснаар аврагчдыг хамгийн ойр байршлаас хөдөлгөх боломж бүрдэнэ гэв
 
Үе тэнгийнхнээ зодож, бичлэг хийсэн гэх Д.Саямааг бусдыг заналхийлэх, хувь хүний нууцыг задруулсан хэргээр яллагдагчаар татжээ
Үе тэнгийнхнээ зодож, бичлэг хийсэн гэх Д.Саямааг бусдыг заналхийлэх, хувь хүний нууцыг задруулсан хэргээр яллагдагчаар татжээ
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!