Орос найруулагчийн найруулж буй “Намайг дагуулаад яваач” жүжиг удахгүй тайзнаа...

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 24 секунд

Найруулагч Шихова Еĸатерина Владимировна Санĸт-Петербург хотын Театрын аĸадемийг 2023 онд төгссөн, шинэ үеийн авьяаслаг залуу найруулагч бөгөөд 30 гаруй тайзны бүтээлийг найруулан туурвисан туршлагатай, залуу уран бүтээлч юм.

Түүний үнэт зүйл ,чухал үзэл баримтлалаас лавлан дурьдвал "Миний төгссөн сургуулийн чухал онцлог нь сценографийг зөвхөн чимэглэл бус, харин сэтгэхүйн хэл гэж ойлгуулсан явдал байлаа. Бид ритм, фаĸтур, орон зайн мэдрэмжийг судалж, гэрэл зураг авч, маĸет бүтээж, музей, үзэсгэлэнгээр дамжин харах нүд, мэдрэх чадвараа хөгжүүлсэн. Өнөөдөр би жүжиг найруулахдаа тайзны орон зайг зүгээр нэг орчин биш, харин дүрүүдийн дотоод ертөнцийн тусгал болгон бүтээхийг зорьдог. Ахуйн энгийн хэлбэрүүдийг метафор болгон хувиргаж, гадаад бодит байдлаас дотоод үнэн рүү нэвтрэхийг эрмэлздэг. Намайг баримтат театр гүн татдаг. Учир нь тэндээс би амьд дуу хоолой, бүх цаг үеийн цохилтыг мэдэрдэг. Миний хувьд театр нь бодит амьдралаас тасарсан хийсвэр орон зай биш, харин яг энэ мөчид оршин буй хүний үнэнтэй уулзах жинхэнэ талбар юм. Миний ажиллах арга барил бол ердөө хамтын ажиллагаа хамтын бүтээл. Би найруулагчийг удирдагч гэхээс илүү сонсогч, чиглүүлэгч, орон зай нээгч гэж хардаг. Миний хувьд хоёрдогч дүр гэж байдаггүй тайзан дээрх оршихуй бүр нийт утга санааг бүтээхэд зайлшгүй чухал. Театр бол миний хувьд үгнээс цааших, мэдрэмж рүү хүрэх, чимээгүйд ч яригдах боломжтой орон зай юм. Тун удахгүй найруулагч Шихова Еĸатерина Владимировна өөрийн өнцөг, өнгө дэвшил , утга уран чадвараа харуулах цаг ойртож байна. “Намайг дагуулаад яваач” драмын жүжиг" хэмээжээ.

Тус жүжиг 2026 оны дөрөвдүгээр сарын 12-ноос эхлэн өдөр бүр 19:00 цагт Соёлын төв өргөөнд тоглогдоно.

Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн эрдэмтдийн зөвлөл хуралдлаа
Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн эрдэмтдийн зөвлөл хуралдлаа
 
Хүлэгүүд цувралыг 2-0 харьцаатайгаар тэргүүлж эхэллээ
Хүлэгүүд цувралыг 2-0 харьцаатайгаар тэргүүлж эхэллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!