Улсын заан М.Лхагвагэрэл хоёр өдөр дараалан түрүүллээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 46 секунд

"Монгол цэргийн өдөр", Зэвсэгт хүчний 105 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө.

Энэхүү барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харьяат, Улсын заан М.Лхагвагэрэл, Улсын арслан Б.Орхонбаяраар долоо даван түрүүллээ. Харин шөвгийн дөрөвт Улсын арслан Э.Батмагнай, Аймгийн арслан Д.Алтанцоож нар үлдсэн юм.

Сануулахад, Улсын заан М.Лхагвагэрэл "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн сар шинийн барилдаанд түрүүлсэн билээ. Мөн өчигдөр Дархан-Уул аймгийн "Эх орончдын өдөр"-т зориулсан бөхийн барилдаан болон өнөөдрийн барилдаанд хоёр өдөр дараалан түрүүлээд байна.

Маргаашийн барилдаанд Э.Оюунболд, Р.Пүрэвдагва нарын 128 бөх зодоглоно
Маргаашийн барилдаанд Э.Оюунболд, Р.Пүрэвдагва нарын 128 бөх зодоглоно
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!