Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Боловсролын сайд, Эрчим хүчний сайдыг чөлөөлж, томилох асуудлыг лхагва гарагийн УИХ-ын чуулганд Ерөнхий сайд танилцуулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 46 секунд

Боловсролын сайд П.Наранбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргаад буй. Энэхүү асуудлыг Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх учиртай.

Тэгвэл лхагва гарагийн 14.00 цагаас хуралдах УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, томилох асуудлыг танилцуулахаар болсон байна.

Албан бус байдлаар Боловсролын сайдад Л.Энх-Амгалан, Эрчим хүчний сайдад Б.Найдалаа нарын нэр яригдаж буй. Харин ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа "Нэрс тодорхой болоогүй, Засгийн газарт хамтарч буй намуудтай зөвшилцөнө" гэсэн юм.

“Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна
“Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна
 
ЦЕГ: 3 настай хүүхэд нүхэнд унаж нас барсан хэрэгтэй холбоотойгоор хилээр гарсан гэх иргэн энэ сарын 2-нд буцаж ирсэн
ЦЕГ: 3 настай хүүхэд нүхэнд унаж нас барсан хэрэгтэй холбоотойгоор хилээр гарсан гэх иргэн энэ сарын 2-нд буцаж ирсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.