УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 10 цагт эхлэх байсан боловч цагаасаа хоцорч эхэлсэн. Ингэхдээ өнөөдрийн чуулганаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн болон Боловсролын сайд П.Наранбаярыг чөлөөлж, шинэ сайд нарыг томилох асуудлаа Ерөнхий сайд Г.Занданшатар танилцуулах байсан боловч ирц бүрдэхгүйн улмаас хэлэлцэж чадахгүй нөхцөл байдалд ороод байсан юм. Тэгвэл эл нөхцөл байдлаас шалтгаалан өнөөдрийн чуулганы хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.
Дашрамд дурдахад, АН-ын бүлгийн зүгээс УИХ-ын дарга Н.Учралыг МАН-ын даргын албан тушаалаа өгтөл чуулганы хуралдаанд оролцохгүй гээд байгаа юм. Харин өнөөдрийн үүссэн нөхцөл байдалд зарим гишүүдийн зүгээс МАН олонхоороо ирцээ бүрдүүлээд хуралдах боломжтой гэдгийг сануулж байлаа.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!