Хүлэгүүд, Шонхоруудын цувралын хоёр дахь тоглолт өнөөдөр болно

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 4 секунд

Сагсан бөмбөгийн дээд лигийн хасаг шигшээ шатанд лигийн есөн удаагийн аварга "Хасын Хүлэгүүд", "Хаан Шонхорууд" багтай учраа таарсан. Хоёр багийн цувралын хоёр дахь тоглолт өнөөдөр болно. Цувралын эхний тоглолтод Хүлэгүүд 93:58 харьцаатайгаар хожил байгуулсан. Тус тоглолтод Хүлэгүүдээс Ч.Ихбаяр 23 оноо, таван самбар, гурван ашигтай дамжуулалт хийж бүх тоглогчдыг тэргүүлсэн. Мөн А.Азбаяр 14, Б.Барсболд 13, Ж.Мишинга 11, Э.Түшиг 10 оноо авсан. Шонхоруудаас Байрон Уэсли 14, А.Батхуяг 12 оноо авсан ч бусад тоглогчид 10-аас дээш оноо авалгүйгээр тоглолтыг дуусгасан.

“Хасын Хүлэгүүд” эхний шатанд “Дархан Юнайтед” багтай таарч цувралыг 4-0 харьцаатайгаар дуусгасан. Харин Шонхорууд 2025-2026 оны улирлын MVP О.Эрдэнцогт тэргүүтэй Найтсыг 4-2 харьцаатайгаар буулган авч хагас шигшээ шатанд шалгараад байгаа.

Энэ сарын 23-нд ихэнх нутгаар дулаарна
Энэ сарын 23-нд ихэнх нутгаар дулаарна
 
Наурызын баярын барилдаан бямба гарагт, чансаа өндөр дөрвөн бөхийн халз барилдаан ням гарагт болно
Наурызын баярын барилдаан бямба гарагт, чансаа өндөр дөрвөн бөхийн халз барилдаан ням гарагт болно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!