Ирэх өвөл дахин тог тасалж магадгүй гэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Өнгөрөгч өвөл эрчим хүчний салбарт үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан нийслэл хотод хэсэгчилсэн байдлаар цахилгаан хязгаарласан байдаг. Тэгвэл ирэх өвөл ч цахилгааны хязгаарлалт хийхийг үгүйсгэхгүй гэнэ. Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өнгөрөгч Лхагва гарагт "Лхагвын тойм" нэвтрүүлэгт оролцох үеэрээ дурджээ. Түүний хувьд Эрчим хүчний сайдын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд буй билээ.

Тэрбээр "2027 оны наадам гэхэд Бөөрөлжүүтийн цахилгаан түгээх станцын эхний блок ашиглалтад орсон тохиолдолд хэрэглээний өсөлтөө түр давж, нөөцтэй болно. Жил гаруйн хугацаанд бид тэсэх ёстой. Ирэх 2026-2027 оны өвөл хязгаарлалт хийхийг үгүйсгэхгүй. Төвийн бүсээр жишээ авахад, 1803 мВт-ын хэрэглээ 2026-2027 оны өвлийн оргил ачааллын үед 2100 дээр очно. Энэ өвлийг бид давах ёстой. Олон нийтэд хэлэх ёстой. Системийн тогтовортой байдлаа хангаж, тэг зогсолт хийлгэчихгүйгээр авч гарах нь чухал. Үе үеийн эрчим хүчний сайдын зорилго системээ тогтвортой байлгах. Хөгжил ярихаас түрүүлж ярих ёстой асуудал нь энэ" гэв.

ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
 
Гэр шатаж 67 настай эрэгтэй 90 хувь, хүү нь 20 хувь түлэгдсэн харамсалтай хэрэг гарчээ
Гэр шатаж 67 настай эрэгтэй 90 хувь, хүү нь 20 хувь түлэгдсэн харамсалтай хэрэг гарчээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!