Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: Ж.Золжаргал гишүүн ЭХ-ний сайдад нэр дэвших хүсэл саналаа илэрхийлсэн бол УЗ-өөр хэлэлцүүлэх боломж байсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 58 секунд

Боловсролын сайд П.Наранбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөнтэй холбогдуулан дараагийн сайд хэн болох асуудал хөндөгдөж эхэлсэн. Харин ХҮН намын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Б.Найдалаа болон УИХ дахь ХҮН намын зөвлөлийн дарга П.Ганзориг нарыг ЭХ-ний сайдад нэр дэвшүүлэх шийдвэр гаргаж, Ерөнхий сайдад танилцуулаад буй аж. Тэгвэл ХҮН намын гишүүнчлэлээс түдгэлзээд буй УИХ-ын гишүүн Ж.Золжаргал цахим хуудаснаа сайдаар томилогдвол хийх ажлын төлөвлөгөөгөө илэрхийлээд байсан юм.

Энэ талаар ХҮН намын дарга Т.Доржхандаас тодруулахад "Ж.Золжаргал гишүүн ЭХ-ний сайдад нэр дэвших хүсэл саналаа илэрхийлсэн бол УЗ-өөр хэлэлцүүлэх боломж байсан. Гэхдээ УЗ хуралдаж, шийдвэрээ гаргасан" гэв

Т.Доржханд: П.Наранбаяр сайд сайн ажилласан
Т.Доржханд: П.Наранбаяр сайд сайн ажилласан
 
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.