Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Батболд: Гүтгэлэг гэж үнэхээр ийм аймшигтай байдаг юм байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

Хотын дарга Х.Нямбаатарын зургийг шатааж, зан үйл хийсэн хэмээн БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Батболдын зургийг олон нийтийн сүлжээнд цацаад байсан. Тэгвэл уг асуудалд ИТХ-ын төлөөлөгч Ж.Батболд байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Аймшигтай юм бэ. Миний зургийг ингэж эвлүүлээд, намайг ийм зүйл хийсэн гэж нэгэн зэрэг ингэж улаан цайм гүтгэж тараачихлаа. Гүтгэлэг гэж үнэхээр ийм аймшигтай байдаг юм байна шүү дээ, бурхан минь. Би огтоос ийм зүйл хийх нь байтугай намайг шалгаж байгаа юм нэг ч зүйл байхгүй. Сэтгүүлчид ингэж гэмгүй хүмүүсийг улаан цайм гүтгэж цовдолдог юм байна.

Гэрийнхэн, ойр дотнынхныг минь шөнө оройн цагаар маш их хямраачихлаа. Хүний нэр төрд халдсан энэ аймшигт үйлдэлд зохих арга хэмжээг заавал авах болно" гэжээ.

Гэр бүлийн хүчирхийллийн 81 дуудлага бүртгэгджээ
Гэр бүлийн хүчирхийллийн 81 дуудлага бүртгэгджээ
 
АН-ын Үндэсний бодлогын хороо 5-р сарын 6-нд хуралдана
АН-ын Үндэсний бодлогын хороо 5-р сарын 6-нд хуралдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.