Хөвсгөл нуурт живсэн машиныг татан гаргажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 29 секунд

Хөвсгөл аймгийн Ханх суманд Хөвсгөл нуурын “Долоон уул” гэдэг газарт Ханх сумын төвөөс Мөрөн сумын чиглэлд мөсөн дээгүүр зорчиж явсан иргэн Т.Б-гийн эзэмшлийн УАЗ 3909 загварын автомашин мөсөнд цөмөрсөн тухай мэдээлэл 2026 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр Онцгой байдлын газарт бүртгэгдсэн. Хөвсгөл нуурт живсэн автомашиныг татан гаргах иргэдийн хүсэлтийн дагуу Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа С.Ганболдоор ахлуулсан алба хаагч, 2 автомашинтай, сум орон нутгаас 23 хүн, 7 автомашинтайгаар хамтран ажиллаж 180 метрийн гүнээс загасан нүд /усны камер/ ашиглан холболт хийн автомашиныг нуурын мөсөнд тулган татсан. Ажиллагаагаа 2026 оны гуравдугаар сарын 20-ны өдөр үргэлжлэн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 2 шумбагч алба хаагч 7 метрийн гүнд шумбан, автомашины арын чирэгчинд холболт хийн автомашиныг нутгийн иргэдтэй хамтран нуурын мөсөн дээр татан гаргалаа.

Мөн Хөвсгөл аймгийн Ренчимлхүмбэ сумын Далайн зах 4-р багийн "Хачим" гэдэг газарт Ханх сумаас Ренчинлхүмбэ сумруу хөдөлгөөн үйлдэж явсан иргэн Ө.Б-гийн эзэмшлийн Пургон автомашин дотроо 7 хүнтэй нуурын мөсөн дээгүүр зорчиж яваад хар хилрүү орж 1 том хүн, 1 хүүхэд автомашинтайгаа 2026 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр живсэн. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын алба хаагчид осол болсон газар очиж тухайн автомашиныг 146 метрийн гүнд байгааг ар гэртэй зөвшилцсөний үндсэн дээр татан гаргаагүй үлдээсэн. 2026.03.16-ны өдөр ар гэрийн хүмүүс усны камер ашиглан живсэн автомашиныг нуурын мөсөнд тулган татан гаргаж ирсэн 2 буцалтгүй нэрвэгдэгч болон автомашиныг бүрэн татаж гаргуулах шаардлагатай байна гэсэн дуудлагыг 2026.03.16-ны өдрийн 10:28 цагт хүлээн авсан.

Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын захирагч, ахмад Б.Тэнгисээр ахлуулсан алба хаагчид, 1 автомашинтайгаар ослын голомтод очиход ‘’Фургон’’ загварын автомашиныг ар гэрийнхэн загасан нүд /усны камер/ якир ашиглан нуурын мөсөнд тулгасан байсан. Онцгой байдлын газрын 2 алба хаагч нуурын 2-3 метрийн гүнд шумбалт хийж автомашинд живсэн 2 буцалтгүй нэрвэгдэгчийг автомашинаас гаргаж Ханх сумын Эрүүл мэндийн төвд шилжүүлэн өгч тухайн автомашины хойд талын броховноос троссоор холболт хийж ар гэрийн хүмүүстэй хамтран автомашиныг мөсөн дээр гаргасан.

Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхийг хориглосон аймгийн Засаг даргын захирамж гарсан ч иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэн дээрх харамсалтай ослууд гарсаар байна. Иймд урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан иргэд, малчид, тээвэрчид та бүхэн гол нуурын мөсөн дээгүүр зорчихгүй баталгаат зам маршрутаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.

 “Aurora”, “NAVI” багууд хэсгийн тоглолтын ээлжит хожлоо авлаа
 “Aurora”, “NAVI” багууд хэсгийн тоглолтын ээлжит хожлоо авлаа
 
“Завхан баялаг” ХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд савлагааны шугам, тоног төхөөрөмжөө шинэчилжээ
“Завхан баялаг” ХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд савлагааны шугам, тоног төхөөрөмжөө шинэчилжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!