Х.Булгантуяа: Хуулийн байгууллагуудыг хууль биш улс төр нь чиглүүлээд байгаа нь хамгийн том айдас

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 46 секунд

Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан гэх гэмт хэрэгт яллагдагчаар татагдаад буй УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн “Tovch.mn” сайтад өгсөн ярилцлага өчигдөр цацагдлаа.

Эл ярилцлагын үеэр тэрбээр намаас хөөх шийдвэртэй холбоотойгоор "Бага хуралд оролцож чадахгүй, хөдөө яваа гэдгээ нам руу хэлээд чөлөө авчихсан байсан. Бага хурлын дараа бичлэгээс харж л тэр шийдвэрийг олж мэдлээ. Мэдээж сайхан биш шүү дээ. Би МАН ялагдсан үед гурван жил намын нарийн бичгийн дарга хийж байлаа. Удирдах зөвлөлийн гишүүнээр олон жил ажилласан. Сүүлийн арваад жил намын баярын хуралд оролцож явлаа. Баярын хурал дээр хэн нэгнийг хөөж байна гэж зарлаж байгааг анх удаа л харж байна.

Намын дүрмийн дагуу ХЕХ шийдвэрээ гаргах ёстой. Ямар тохиолдолд гишүүнээс хасах, түдгэлзүүлэх вэ гэдэг ч хуультай" гэлээ.

Мөн түүнчлэн өөрт нь үүсгэсэн хэрэг, өнгөрөгч намрын улс төрийн үйл явцын талаар "Ярилцлагын араас над руу ҮХЦ-тэй холбоотойгоор над руу дайралт ирэх байх. Би хуульч биш байж болно. Гэхдээ энэ хугацаанд маш их уншиж судаллаа. Үүнийг хууль биш улс төр нь чиглүүлээд байна. Хуулийн байгууллагуудыг хууль биш улс төр чиглүүлээд байна. Хамгийн том айдас нь энэ. ҮХЦ Үндсэн хуулийн дагуу шийдвэрээ гаргаж чадаж байна уу, үгүй юу гэдэг эргэлзээ төрүүллээ. Энэ бүгдээс харахад, манай улс төр арай л дэндэж байна. Хэмжээ хязгаараа давж байна. Албан тушаал түр зуурын.

Хурал даргалаад төрийн эрх барих дээд байгууллагын эрхийг авах гэмт хэрэгтэн болдог юм бол надаар жим татна. Дараа нь үүгээр өргөн чөлөө болтол нь жим татах байх. Сая ҮХЦ гэж хонгил татлаа, нөгөө тийш тагнуул гэж хонгил татлаа. Тагнуул ЗГ-ын харъяа байгууллага шүү дээ. Одоо би ЗГ-ыг огцруулъя гэж гарын үсэг цуглуулж байгаа О.Цогтгэрэл даргад санаа зовж байна" гэв.

Хээрийн түймэрт 2 га талбай өртөж шатжээ
Хээрийн түймэрт 2 га талбай өртөж шатжээ
 
12 иргэний амь насыг авран хамгаалжээ
12 иргэний амь насыг авран хамгаалжээ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!