Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын түүхт 80 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын гарди Пунцагийн Сүхбатын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан маргааш буюу гуравдугаар сарын 15-ны ням гарагийн 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно.
Тус барилдааны түрүү бөх 10 сая, үзүүр бөх 5 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 2 сая, дунд шөвгийн бөхчүүд тус бүр 1 сая төгрөг гардах бол азтай үзэгчдээс хурдан удмын адуу, хонь, суран эдлэлийн тус бүр нэг, хагас сая төгрөгийн азтан зэрэг олон азтан тодрох аж.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!