
Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Лхагвын тойм" нэвтрүүлгээр яригдсан асуудлуудын дараа нийгэмд үүссэн ойлголтуудад тайлбар хийсэн.
Энэ үеэр Ерөнхийлөгчийн санаачилж УИХ-д өргөн мэдүүлсэн "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийн төсөлтэй холбогдуулан "Ерөнхийлөгчийг дахин сунгах гэж намайг хамгийн их ятгаж байсан хүмүүсийн нэг Равдангийн Болд гуайгаас эхлээд зарим эрхэм бараг л гишүүдийг татдаг болчихвол парламентын бүрэн хамгаалалт болно гэж ярьжээ" гэв.
Р.Болд нь "Зууны мэдээ" сонинд өгсөн ярилцлагадаа "Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийн зорилго нь бодлогын өргөн утгаараа парламентын ардчиллыг бэхжүүлж, хариуцлагыг сайжруулах, явцуу утгаараа УИХ-ын нэр хүндийг өргөх ингэснээр сайн засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн дийлэнх сонгогчдын санаа, бодлыг тусгасан зөв алхам гэж хэлэх байна. Харин ч оройтож өргөн барилаа гэж бодож байна" гэжээ.
Р.Болд нь 1997-2003 онд -Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга
2003-2007 онд Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд.
2007-2012 онд Монгол Улсын Тагнуулын Ерөнхий Газрын дарга.
2012-2016 онд Монгол Улсаас Австрали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд.
2017-2021 онд Монгол Улсаас Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар тус тус ажиллаж байжээ.