Сайдын ажлаа өгч буй П.Наранбаяр ХҮН намын улс төрийн шийдвэрт гомдолтой байгаагаа илэрхийлжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 19 секунд

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нар өөрийн хүсэлтээр сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүлсэн. Тэгвэл Боловсролын сайд П.Наранбаяр ХҮН намын Удирдах зөвлөлийн хурал дээр өргөдлөө өгөх болсон шалтгаанаа тодорхой хэлж, намын улс төрийн шийдвэрт гомдолложээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, П.Наранбаяр “Боловсролын сайдаар ажиллахдаа сургуулийн өмнөх болон бага боловсролын хөтөлбөрийг шинэчиллээ. Багийн бага сургуулийг санаачилж хувийн хэвшилтэй хамтран 5 сургуулийг нээж, 2026 оныг "Боловсролыг дэмжих жил" болгон зарлах замаар салбарын хөрөнгө оруулалтыг 1.1 их наядад хүргэсэн.

Багш ажилчдын суурь болон үндсэн цалинг хоёр үе шаттайгаар нийт 50 хувиар нэмэхээр болсон. ХҮН намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ачааны хүнд, гал атгаж ажиллалаа. Засгийн газарт ирж буй галыг сааруулах улс төрийн шийдвэр болохыг ойлгож болох ч, Боловсролын салбар, ХҮН намын мөрийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх ажлыг бодохоор сэтгэлд хөндүүр, товчхондоо гэнэтийн энэхүү шийдвэрт гомдолтой байна” гэжээ.

ХҮН нам УИХ-ын гишүүн Ж.Золжаргалыг буцаан авах уу
ХҮН нам УИХ-ын гишүүн Ж.Золжаргалыг буцаан авах уу
 
ХҮН намын УЗ-өөс ЭХ-ний сайдад Б.Найдалаа, П.Ганзориг нарыг нэр дэвшүүлжээ
ХҮН намын УЗ-өөс ЭХ-ний сайдад Б.Найдалаа, П.Ганзориг нарыг нэр дэвшүүлжээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!