Өнгөрсөн оны эдийн засгийн өсөлтөд хөдөө аж ахуй, уул уурхай, аж үйлдвэрийн салбарууд нөлөөлжээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 27 секунд

Монголбанкны мөнгөний бодлогын хорооны хурлын шийдвэрийг өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, дотоод гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзэж бодлогын хүүг 12 хувьд хэвээр байлгах шийдвэрийг гаргасан байна. Мөн хурлын үеэр өнгөрсөн оны эдийн засгийн өсөлтөд үзүүлсэн нөлөө болон инфляцад нөлөөлж байгаа хүчин зүйлсийн талаар танилцуулав.

Мөнгөний бодлогын хорооны хараат бус гишүүн Р.Даваадорж

Эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, дотоод гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзэж бодлогын хүүг 12 хувьд хэвээр байлгах шийдвэрийг гаргалаа. Өнгөрсөн онд хэрэгжүүлсэн мөнгөний хатуу бодлогын нөлөөгөөр инфляц буурч, 2026 оны хоёрдугаар сарын байдлаар 6.5 хувьд хүрч зорилтот интервалын голч дүнд дөхсөн. Инфляц буурахад хүнснээс бусад бараа үйлчилгээний үнийн өсөлт саарсан нь голлон нөлөөлжээ. Харин сүүлийн үед хүнсний барааны үнэ өсөж байгаа нь инфляцыг нэмэгдүүлэх нөлөөг үзүүлсэн. Инфляц төв банкны зорилтот интервалд байх төсөөлөл хэвээрээ байгаа ч шатахуун болон мах, хүнсний ногооны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгаа нь цаашид инфляцын төлөвийг өөрчилж болзошгүй. Эдийн засгийн өсөлт 2025 онд 6.8 хувьд хүрэхэд хөдөө аж ахуй, уул уурхай болон аж үйлдвэрийн салбарууд чухал хувь нэмрийг оруулсан.

Мөн уг хурлын үеэр Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван дараах мэдээллийг өгөв.

Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван

Монголбанк бизнесийн зээлийг өсөлтийг хэвийн хэмжээнд байгаа гэж үзэж байна. Энэ оны нэгдүгээр сард өр, орлогын харьцааг хэрэглээний зээлтэй уялдуулж 45 хувь болгож чангалсан. Мөн арилжааны банкнуудын заавал байлгах нөөцийн хувийг чангатгасан. Ингэснээр хэрэглээний зээлийн санхжүүжилтыг бизнесийн зээл руу шилжих боломжийг бүрдүүлсэн. Төв банк бизнесийн зээлийн өсөлтийг дэмжих бодлогын арга хэмжээг авна.

17 настай эрэгтэй бага насны хүүхэд хүчиндсэн хэрэг бүртгэгджээ
17 настай эрэгтэй бага насны хүүхэд хүчиндсэн хэрэг бүртгэгджээ
 
Азийн анхны сансрын нисэгч Фам Туан, БНМАУ болон ЗХУ-ын баатар Ж.Гүррагчаа нарыг хүлээн авч уулзлаа
Азийн анхны сансрын нисэгч Фам Туан, БНМАУ болон ЗХУ-ын баатар Ж.Гүррагчаа нарыг хүлээн авч уулзлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!