Хоккейн нөхөрсөг тэмцээн болно

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 36 секунд

Монгол–Оросын хоккейн нөхөрсөг уулзалт тэмцээнд оролцох ОХУ-ын “Газпромбанк” багийн тоглогчид Монгол Улсад хүрэлцэн ирлээ. Хоккейн баг Монголын түүх, өв соёлтой танилцах хүрээнд өнөөдөр Чингис хаан үндэсний музейд зочилж, Улаанбаатар хоттой танилцах аялал хийлээ.

Хоккейн нөхөрсөг уулзалт тэмцээнд дараах бүрэлдэхүүнтэй баг оролцоно:

Монголын талаас:

• Монгол Улсын гавьяат тамирчин, хоккейн спортын олон улсын хэмжээний мастер, үндэсний шигшээ багийн ахлагч Н. Мишигсүрэн,

• Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер А. Мэргэн,

• Олон улсын хэмжээний мастер Г. Ганхүү, Д. Буянтогтох, Ш. Батцэрэн,

• “Дархан” багийн шилдэг мастерууд болон үндэсний шигшээ багийн тамирчид

Оросын талаас:

• ЗСБНХУ-ын гавьяат мастер, олимпын алт, мөнгөн медальт, дэлхийн болон Европын аваргын олон удаагийн түрүүт домогт хоккейчин, дасгалжуулагч Василий Первухин,

• Европын цомын аварга, Шпенглерийн цомын тэмцээний аварга, нэрт довтлогч Игорь Мишуков тэргүүтэй шилдэг хоккейчид.

Энэхүү нөхөрсөг тоглолт нь Монгол Улсад өвлийн спортыг хөгжүүлэхэд ур чадвар, арга зүйн дэмжлэг үзүүлэх, өвлийн спортын төрлөөр дамжуулан өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, хоккейн спортыг олон нийтэд сурталчлах, хөгжөөн дэмжигчдэд алдарт тамирчдын ур чадварыг ойроос үзэх боломж олгох чухал ач холбогдолтой юм.

Түр далан босгож байна
Түр далан босгож байна
 
МАРГААШ Улаанбаатарт 3 хэмийн ДУЛААН
МАРГААШ Улаанбаатарт 3 хэмийн ДУЛААН
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!