
Ихэнх нутгаар ойрын өдрүүдэд эрчимтэй дулаарч байгаатай холбогдуулан цас ихтэй байгаа аймаг, сумдын нутгаар, ялангуяа нутгийн хойд хэсгээр шар усны үерийн эрсдэл өндөр байгааг анхаарна уу гэж ЦУОШГ-аас мэдээллээ.
2026 оны 03-р сарын 21-нээс 2026 оны 03-р сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Энэ сарын 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 23-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр, 24-нд Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгийн сав газраар нойтон цас, цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 21, 24-нд говь, тал, хээрийн нутгаар, 23-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -5...-10 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -14...-19 градус хүйтэн, өдөртөө -4...+1 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1...-4 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан байна. 23-нд ихэнх нутгаар дулаарна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!