
Энэ амралтын өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд 2 том барилдаан болно. Маргааш буюу Казах үндэстний уламжлалт Наурызын баярын өдөр улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдана. Барилдааны түрүү бөхийг автомашин, үзүүр бөх дөрвөн сая төгрөгийн шагнал гардахаар болсон байна.
Харин энэ сарын 22-нд буюу ирэх бүтэн сайнд Мобиком группийн 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаантай. Энэ барилдааны дараа чансаа өндөр 16 бөхөөс тунаж үлдсэн дөрвөн бөхийн халз барилдааныг зохион байгуулахаар болжээ. Уг барилдаанд барилдах бөхчүүдийн нэрс маргааш тодорно. Барилдааны нийт шагналын сан 40 сая төгрөг бөгөөд түрүү бөх 20 сая, үзүүр бөх 10 сая, шөвгийн хоёр бөх тус бүр 5 сая төгрөгийн шагнал авах юм байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!