Өнгөрөгч оны 12 дугаар сараас эхлэн хууль хяналтын байгууллагаас УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяаг хууль хяналтын байгууллагаас төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авахыг завдах гэмт хэрэгт яллагдагчаар татан шалгаж буй билээ. Үүнтэй холбоотойгоор хаврын чуулган эхэлсэн энэ өдрүүдэд түүнийг өөрийн хүсэлтээр гишүүнээсээ түдгэлзэх хүсэлтээ өгч магадгүй талаарх мэдээлэл гарч буй. Тэгвэл эл асуудалд нийтлэлч Б.Баабар дараах "зөвлөгөө"-г өгөв.
Тэрбээр "Миний бодоход Х.Булгантуяа өөрийн хүсэлтээр УИХ-аас гарч болохгүй. Гишүүд хорслоо тайлах учир хөөгдөж гарах хэрэгтэй. Монголын парламентын түүхэнд нэг тас хар хуудас үлдэг. Хожим энэ нь ингэж болохгүй гэсэн жишиг болно. Харин хожим "өөрөө гуйж байгаад гишүүнээсээ татгалзсан" гэсэн зөвтгөл үлдээж болохгүй. Үүргийн дагуу хурал удирдаж, гишүүдийн олонх өөр өөрийн саналаар кноп даран ЗГ-ыг огцруулжээ. Энд төрийн эргэлт хаана байгаа юм" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!