Б.Жавхлан: Татварын багц хуулийг энэ хаврын чуулганаар баталж амжихгүй бол 2027 онд хэрэгжих боломжгүй

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 54 секунд

УИХ дахь Ардчилсан намын бүлэг БОЙКОТ хийж, МАН-ын бүлэг ирцээ бүрдүүлж чадахгүй байгаагийн улмаас УИХ-ын чуулган хуралдаж чадахгүйд хүрч хойшлоод буй. Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд тайлбар өглөө.

Тэрбээр хэлэхдээ "Энэ хаврын чуулганаар хэлэлцэх төсөв, эдийн засагтай холбоотой маш олон хууль байна. Сангийн яамнаас 2-3 жил бэлдсэн Татварын багц хууль байна шүү дээ. Энийгээ хэлэлцмээр байна. Өнгөрсөн оны төгсгөлд өргөн барьсан ч одоо байнгын хорооны хэлэлцэх асуудалд ч алга. Хэрвээ энэ хуулийг хаврын чуулганд амжиж баталж чадахгүй бол 2027 онд Татварын багц хуулийн өөрчлөлт эдийн засагт орж ирэхгүй" гэлээ.

Л.Баяржаргал: Би тэр мөнгийг нь аваагүй. Үүнийг нотлох хэрэгтэй
Л.Баяржаргал: Би тэр мөнгийг нь аваагүй. Үүнийг нотлох хэрэгтэй
 
Гавьяат тамирчин С.Мөнхзулын нэрэмжит Пауэрлифтингийн УАШТ болж байна
Гавьяат тамирчин С.Мөнхзулын нэрэмжит Пауэрлифтингийн УАШТ болж байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!