
Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл 2026 оны анхны хурлаа хийж, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх зарим төсөл арга хэмжээний талаар хэлэлцлээ. Гүйцэтгэх захирал, Доктор, Дэд профессор Д.Эрдэнэбаяр “Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилтийг эрдэмтэн, судлаачдын санал дүгнэлттэй уялдуулан зохион байгуулах асуудлыг онцлон тэмдэглэлээ.
Эрдэмтдийн зөвлөлийн хурлаар:
“Багахангай үйлдвэрлэл, технологийн парк”, “Багануур үйлдвэрлэл технологийн парк”-ийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах ажил,
Илтгэгч: Б.Артагбат /Аж үйлдвэрийн паркийн технологи дамжуулалтын төв/ гүйцэтгэх захирал.
"Бэлчээрийн ургамал-мал-хүн гурвын шүтэн барилдлагад үндэслэн бүтээгдэхүүний үнэт чанар, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” судалгааны танилцуулга,
Илтгэгч: Н.Тогтох Улсын Их Хурлын гишүүн асан, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Техникийн ухааны доктор.
“Монгол Улсын хилийн боомтуудын өнөөгийн нөхцөл байдлын үнэлгээ ба орон зайн дүн шинжилгээ”,
Илтгэгч: А.Нандин-Эрдэнэ, магистр, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбарын ЭША.
Бүс, орон нутгийн хөгжилд хилийн боомтын гүйцэтгэх үүрэг оролцоо ба эдийн засгийн төрөлжилт, чиг үүргийг тодорхойлох асуудал,
Илтгэгч: М.Алтанбагана (PhD), дэд профессор, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбарын дарга нар эрдэмтэн судлаачид илтгэлээ танилцууллаа.
Улсын Их Хурлын 2024 оны 64 дүгээр тогтоолоор баталсан “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ын 91 орон нутгийн хөгжлийн төвд зохион байгуулах “Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”, “Бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөрийн төсөл”-ийг олон нийтээр хэлэлцүүлэх, саналыг тусгах мөн чөлөөт бүс, үйлдвэрлэл технологийн парк байгуулж орон нутагт бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр орон нутгийн удирдлага, иргэдэд нэгдсэн мэдээлэл хүргэх, санал солилцох зорилго бүхий уулзалт, арга хэмжээний хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөг Мэдээлэл, хамтын ажиллагааны газрын дарга Б.Батбаатар танилцуулж, эрдэмтдийн саналыг тусгаж батлууллаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!