
Өсвөр насны охид нэгнээ зодож, дээрэлхсэн бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаж, улмаар хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн. Хамгийн сүүлийн мэдээллээр Д.Саямаа болон 4 сурагчийг уг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Тэгвэл энэ талаар 21 дүгээр сургуулийн захирал О.Оюунчимэг Enews.mn сайтад мэдээлэл өгчээ.
Тэрбээр “Үе тэнгийн дээрэлхэлт хийсэн бичлэг задарсантай холбоотой бичлэг хийсэн сурагч манай сургуулийн 11г ангийн сурагч А гэдэг хүүхэд холбогдоод байгаа. Тэр бичлэг задарсан өдрийн маргааш нь сурагчийг аавтай нь дуудаж, цагдаагийн шалгалт явагдсан. Цагдаад мэдүүлэг өгснийх нь дараа би өрөөндөө дуудаж, уулзсан. Уулзахад тухайн хүүхдийн аав хүүхдээ өмөөрч, над руу элдэв үг хэллэгээр дайрсан зүйл болсон.
Мөн Ерөнхий сайд албан тушаалтантай хариуцлага тооц гэсний дагуу манайд шалгалт орсон. Намраас хойш энэ хүүхэдтэй ангийн багш, нийгмийн ажилтан, сэтгэлзүйч яаж ажилласан бүх зүйлээ шалгуулсан. Одоогоор яамнаас хариу өгөөгүй байна.
Сүүлийн үед над руу дайралтууд их ирж байна. “Энэ хүүхдийн ааваас мөнгө аваад сургуульд нь буцааж авах гэж байна” зэргээр маш их дайралтууд ирж байна. Надад энэ хүүхдийг хөөх ямар ч хууль эрх зүйн үндэс байхгүй. Хүүхэд өөрөө хичээлдээ сууна гээд ирж байгаа тохиолдолд сургуульдаа авна. Ерөнхийдөө хүүхдүүдийн аав ээжтэй харьцаад үзэхэд хүүхэд ерөөсөө аав ээжийн тусгал л байдаг. Үүн дээр мөн эцэг эхчүүдэд хариуцлага тооцдог байхгүй бол ийм зүйл зогсохгүй гэдгийг олон нийт ойлгох хэрэгтэй” гэжээ.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!